Үндсэн бодлого | Autocom Japan

AUTOCOM JAPAN / ЯПОНЫ ХУУЧИН АВТОМАШИН ЭКСПОРТЛОГЧ

Японы стандарт цаг
USD/JPY - Dollar Yen 1$=¥159.39

Үндсэн бодлого

Нийгмийн эсрэг хүчин (ASF) болон Үндэсний аюулгүй байдал, хориглосон арга хэмжээг даган мөрдөх тухай

Автоком Жапан Хувьцаат Компани (цаашид Компани гэх) нь нийт үйлчлүүлэгчид (худалдан авагч нар) –с доорх зүйлстэй танилцан дагаж мөрдөхийг шаардаж байна. Энэхүү бодлогын зорилго нь Нийгмийн эсрэг хүчин (ASF) –н улмаас хохирол амсахаас урьдчилан сэргийлэх, гадаад болон дотоодын үндэсний аюулгүй байдлын дүрэм журмыг чандлан сахихад оршино.

1. Нийгмийн эсрэг хүчин (ASF)

Нийгмийн эсрэг хүчин (ASF) гэдэг нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл, хэт даврагч бүлэглэл, мөн олон нийтийн аюулгүй байдал болон хууль ёсны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, хор хөнөөл учруулж болзошгүй хууль бус үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох, хөхүүлэн дэмжсэн хувь хүн болон бүлэглэлийг хэлнэ.
Нийгмийн эсрэг хүчний үйл ажиллагаа нь хувь хүн, компани, байгууллагуудад чиглэсэн дарамт шахалт, залилан мэхлэлт, албадлага, шантааж, мөнгө угаах болон бусад төрлийн гэмт хэрэг, ёс зүйгүй үйлдлүүд хамаарагдах боловч үүгээр хязгаарлагдахгүй.


2. Нийгмийн эсрэг хүчин (ASF) –н тухай компанийн бодлого

  • Компани нь ажилчдынхаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, ASF-ийн үйл ажиллагаанаас хамгаалах арга хэмжээг авна.
  • Компани нь ASF-тай холбоотой гэж тодорхойлсон эсвэл сэжиглэгдсэн үйлчлүүлэгчтэй шууд болон шууд бус харилцаагаа тасална.
  • ASF-д ямар нэгэн гүйлгээ, хөнгөлөлт үзүүлэхгүй.
  • Компани нь ASF-ийн бүх хүсэлт, шаардлагыг хүлээн авахаас татгалзах бөгөөд шаардлагатай үед хуулийн арга хэмжээ авна.
  • Нийгмийн эсрэг хүчний (ASF) нөлөөлөл, үйл ажиллагааг арилгахын тулд компани нь хууль сахиулах байгууллага, хуулийн зөвлөх, цагдаагийн байгууллага, бусад эрх бүхий байгууллага зэрэг гадны байгууллагуудтай нягт хамтран ажиллана.

3. Үндэсний аюулгүй байдлын дүрэм журмыг дагаж

Бүх үйлчлүүлэгчид үндэсний аюулгүй байдлын дүрэм, стандартыг дагаж мөрдөн, доор заасан зүйлүүдэд хамрагдах бүтээгдэхүүн, ачаа барааг ашиглахгүй.

  • Ердийн зэвсэг зохион бүтээх, үйлдвэрлэх, ашиглах,
  • Үй олноор хөнөөх зэвсэг, түүний дотор цөмийн, химийн болон биологийн зэвсгийг зохион бүтээх, үйлдвэрлэх, ашиглах;
  • Цэргийн зориулалтаар эсвэл ижил төстэй зорилгоор дахин экспортлох

4. Олон улсын хууль тогтоомж, хориг арга хэмжээг дагаж мөрдөх

Бүх үйлчлүүлэгчид олон улсын холбогдох хууль тогтоомж, зохицуулалтын заалтуудыг дагаж мөрдөх шаардлагатай. НҮБ, Европын холбоо, тухай улсын засгийн газраас тогтоосон дүрэм журмыг зөрчихгүйгээр үйл ажиллагаагаа явуулна.
Дараах зүйлүүдийг хориглосон байдаг боловч үүгээр хязгаарлагдахгүй.

  • Хориг арга хэмжээгээр хориглосон санхүүгийн гүйлгээ хийх.
  • Хориг арга хэмжээнд хамаарах бараа, технологийг экспортлох, импортлох, дамжин өнгөрөх.
  • Олон улсын хоригийн жагсаалтад орсон хувь хүн, аж ахуйн нэгжид санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх.
  • Хориг арга хэмжээг зөрчсөн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах болон хөрөнгө оруулалт хийх
  • Шууд бус аргаар буюу гуравдагч этгээдийг ашиглан хориг арга хэмжээг тойрон гарахыг оролдох.
  • Шийтгэлийн арга хэмжээг зөрчсөн гэж үзэж болох бусад аливаа үйл ажиллагаанд оролцох.

Need help? Send us a message.